Малчдад чадамж олгох сургалтыг дахин явуулна
Завхан /МОНЦАМЭ/. Малчдад чадамж олгох сургалтыг энэ жил дахин явуулна. Энэ сургалт малчдыг жилийн дөрвөн улиралд малдаа хэрхэн тарга тэвээр авахуулах, хэдээс хэдэн сард
отор нүүдэл хийх, мал сүргийн эргэлтийг хэрхэн төлөвлөх, өрхийн орлого, зарлагаа тооцож малын гаралтай түүхий эдийг зах зээлд хэрхэн борлуулж чаддаг
болох вэ гэхчлэн мэдлэг чадамж олгодог аж.
2082 өдөр