Завханы төрийн албан хаагчид өөрсдийн баримтлах зарчмаа баталлаа
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт төрийн албаны удирдах ажилтны анхдугаар зөвлөлгөөн болж “Завхан аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчим”-ыг хэлэлцэж баталлаа. Ийнхүү Завханы төрийн албан хаагчид хариуцлагатай байх, хүнд сурталгүй байх, иргэдтэй ойр байж, тэдний санаа бодлыг сонсдог байх, шударга, авлигаас ангид байх, төрийн залгамж халааг хадгалах, багаар ажиллах, манлайлал, өөрийгөө байнга хөгжүүлэх, шуурхай, цаг хугацааг баримтлах, гүйцэтгэлийн хяналтыг байнга тавих гэсэн 9 зарчмыг мөрдөн ажиллахаа тангараглаж баталжээ.
2086 өдөр