Хаваржилт хүндэрсэн сумын малчдад хандив өгчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-13 15:08:32
Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн Онцгой комисст байгууллага, иргэдээс хаваржилт хүндэрсэн сумдын малчид болон COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж хандив өргөжээ. 

Тухайлбал Төрийн банк 1100.0, ХААН банк 1000.0, Туна Далай ХХК 3000.0, Уулс Дөл ХХК 1000.0, Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-ийн ажилчид 2405.6 төгрөгийг тус тус хандивласан байна. Харин Эрүүл мэндийн яамнаас Завхан аймагт 3000 ширхэг амны хаалт, Зүүний хүчний холбооны тэргүүлэгчид 1000 ширхэг амны хаалт, МЭХ-ны Завхан салбараас 14000 ширхэг амны хаалтыг тус тус хандивлажээ.

“Дээрх хандив өгсөн аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн, хамт олонд талархал илэрхийлье. Та бүхний хандивыг Онцгой байдлын газрын дансанд төвлөрүүлж аймгийн Онцгой комиссын шийдвэрээр шаардлагатай арга хэмжээнд зарцуулах болно. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн сумдын малчны хотонд зам гаргах, өвс, тэжээл тээвэрлэн хүргэх, эмнэлгийн түргэн тусламжийн авто машин хүрэх боломжийг бүрдүүлж хамтран ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага, хамт олон, офицер, жолооч нартаа аймгийнхаа иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан цахим сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.

Холбоотой мэдээ