Завхан аймагт энэ жил 10 худаг шинээр гаргана

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-20 19:46:01

Завхан /МОНЦАМЭ/ХХААХҮЯ-ны санхүүжилтээр тус аймгийн Завханмандал, Түдэвтэй, Ургамал, Сантмаргаз суманд 10 худаг шинээр гаргахаар шийдвэрлэжээ. 

Мөн аймгийн болон сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Баянхайрхан, Цагаанхайрхан,Тэс, Дөрвөлжин, Тэлмэн суманд тус бүр нь 18 сая төгрөгийн өртөг бүхий худаг гаргахаар болжээ. Аймгийн Засаг дарга “Ард иргэдээ сонсох аян”-ы хүрээнд 2019 онд нийт гурван удаа бүх сумын малчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонссон. Энэхүү уулзалтын үеэр малчдаас худаг усны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх тухай олон хүсэлт ирсэн байна. Иймээс аймгийн зүгээс холбогдох байгууллагуудад малчдын санал хүсэлтийг уламжилсны дагуу дээрх сумдад худаг гаргах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд 2019 онд аймгийн хэмжээнд нийт 510 худаг, усан сан тоологдсон байна.

Холбоотой мэдээ