Завханд хөдөлмөрийн насны хүн амын тоо өсжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-28 10:59:20

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймаг 2019 оны эцэст 21.8 мянган өрхийн 73.1 мянган хүн амтай болж өмнөх оны мөн үеэс өрхийн тоо нэг хувиар, хүн ам хоёр хувиар тус тус өссөн тухай мэдээллийг аймгийн Статистикийн газраас өглөө.

Нийт хүн амын 49.9 хувь нь эрэгтэй, 50.1 хувь нь эмэгтэйчүүд, 31.7 хувь нь 16 хүртэл насны хүүхэд, 30.2 хувь нь 16-34 насны залуучууд, 26.5 хувь нь 35-54 насны хүн ам эзэлж хөдөлмөрийн насны хүн амын тоо өсжээ. Харин аймгийн нийт хүн амын 22.8 хувь нь Улиастай суманд, 13.2 хувь нь Тосонцэнгэл суманд, 8.8 хувь нь Их-Уул суманд 55.2 хувь нь бусад суманд оршин сууж байна.

Нийт өрхийн 22.5 хувь аймгийн төвд, 21.4 хувь сумын төвд, 56.1 хувь хөдөө оршин сууж байна. Аймаг сумын төвд ажлын байр байхгүйгээс төв суурин газар руу шилжих хөдөлгөөн ихэссэн байна. Одоогоор шилжилт хөдөлгөөн хийхгүй байгаа талаарх мэдээллийг тус тус өглөө. 

Холбоотой мэдээ