Иргэдээс ирүүлсэн өргөдлийн шийдвэрлэлт 93.8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-10 21:29:58

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн иргэдээс аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газарт өнөөдрийн байдлаар 270 гаруй өргөдөл ирүүлж шийдвэрлэлт нь 93.8 хувьтай байна.  
Үүнээс хамгийн их нь архи, согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хамгийн их ирсэн бол ажил хүссэн болон мөнгөн тусламж хүссэн, газар эзэмших, өмчлөх хүсэлт болон газрын маргааны талаарх өргөдлүүд олонх нь иржээ. Харин нийгмийн халамжийн хүрээнд болон эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарын хүрээнд 20 гаруй өргөдөл иржээ. Нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс 1860 өргөдөл гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд нь шийдвэрлэн хариу өгчээ.

Нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 94,1 хувьтай байна. Аймгийн ЗДТГ болон, 24 сумын Засаг дарга, түүний Тамгын газарт болон сум байгууллагуудад иргэд мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар болон амаар, бичгээр өргөдөл гомдлыг ирүүлжээ. Мөн аймгийн Засаг дарга болон Тамгын газрын дарга, Орлогч дарга нар долоо хоногийн дөрвөн өдөр хуваарийн дагуу иргэдтэй биечлэн уулздаг байна. Түүнчлэн аймгийн Засаг даргын иргэдээ сонсох 70461212 утсанд 40 гаруй иргэн хандсан байна. Аймгийн Засаг дарга болон түүний тамгын газар, 24 сумын нутгийн захиргааны байгууллагууд иргэдийн санал хүсэлтийг нээлттэй сонсож хуулийн хугацаанд шийдвэрлэн төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ