Нүүрсний чанар муугаас зардал их гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай
хотод дулаан үйлдвэрлэгч 38 аж ахуйн нэгж жилд дунджаар 20000-22000 тонн нүүрс
хэрэглэдэг байна.
Энэ жил Могойн голын нүүрсний илчлэг, шаталт муу, шороо, чулуу ихтэй байгаа нь өмнө жилүүдээс илүү их, дунджаар 28000-30000 тонн нүүрс хэрэглэж байна. Хэдийгээр цаг агаар дулаарч байгаа хэдий ч зарим дулаан үйлдвэрлэгч компаниуд хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарч байгаа. Тухайлбал Могойн голын уурхайд зарим компани он дамжсан өртэй байгаа. Мөн тус уурхайгаас нүүрс хямд авч байгаа нь сайн ч гэлээ чанар муу болохоор зардал их, нүүрсний хэрэглээ өндөр гарч байна.
Нүүрс тээврийн хэрэгсэлд даацын буюу тэнхлэгийн хязгаарлалт
хийж, нүүрсний хэмжээ бага ирж, дулаан үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд алдагдал
ихтэй ажиллаж байгаа. Мөн орон сууцны айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн
жилийн өр авлагаа өгдөггүй ч тохиолдол бий. Зарим хэрэглэгч өөрийн орон
байрны дулаан алдагдлыг бууруулах хэрэгтэй байна. Учир нь өдөртөө хангалттай
түлшээр дулааныг өгч байгаа ч нэг байрны оршин суугчид харилцан адилгүй халж
байгаа талаар ярих нь өрөөсгөл юм. Түүнчлэн байрны оршин суугчид шугамын ус
буюу паарны усыг зориулалтын бусаар хэрэглэж дулааны шугамд тодорхой хэмжээний
нөлөө үзүүлж байна. Гэсэн хэдий ч халаалт хаах хүртэл хэрэглэгчдэдээ хэвийн
дулааныг нийлүүлэхээр ажиллаж байгаа хэмээн дулаан үйлдвэрлэгчид дуулгав.