Шинэ төрлийн дугуйлан нэмж нээжээ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийт таван төрлийн дугуйланд 180 хүүхдийг хамруулж байна. Энэ онд өмнө нь хичээллэж байсан шатар, морин хуурын дугуйлангууд дээр нэмж драм, дүрслэх урлаг, бүжгийн дугуйлангуудыг шинээр хичээллүүлж эхэлжээ.
2685 өдөр