СЭЛЭНГЭ: Засмал замын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-06 11:43:27

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өсвөр үе, залуучуудын засмал замын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд өнөөдөр эхэллээ.

 

Тэмцээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 13 шилдэг дугуйн клубийн 94 тамирчин оролцож байна.

 

Тэмцээнийг Монголын дугуйн холбоо, Зүүнбүрэн сумын ЗДТГ, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар, "Дугуйтай Сэлэнгэ клуб" хамтран зохион байгуулж байна.


Энэхүү тэмцээний зорилго нь дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалахад чиглэж байгаа юм.


Мөн ирэх 10 дугаар сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах өндөр ач холбогдолтой тэмцээн юм.

 

Холбоотой мэдээ