“Челси”-г 31 сая еврогоор торгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-05 11:03:04

ЖЕНЕВ, 2025 оны долоодугаар сарын 5. /ТАСС/. Санхүүгийн ил тод байдлын зарчмыг /fair play/ удаа дараа зөрчсөн Английн “Челси” багийг 31 сая еврогоор торгох шийдвэрийг Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ Санхүүгийн хяналтын хорооны I танхим гаргажээ.


Үүнээс гадна Конференцийн лигт аваргалсан тус багт нийт 60 сая еврогийн “эчнээ” торгууль ногдуулсан бөгөөд уг торгууль 2025, 2026 ба 2027 онуудыг хамрах юм. Тодруулбал, аль нэг улирлын хугацаанд санхүүгийн зорилтот үзүүлэлтүүдийг хэтрүүлж, зөрчил гаргасан тохиолдолд тус клуб 20 сая еврогийн торгууль төлөх ёстой гэсэн үг юм.


Мөн УЕФА-гийн танхим Испанийн “Барселона” багийг 15 сая еврогоор /эчнээ 45 сая евро/ торгосон байна. Түүнчлэн Английн “Астон Вилла” баг 11 сая еврогоор, Хорватын “Хайдук” 0,3 сая еврогоор, Францын “Лион” баг 12,5 сая еврогоор тус тус торгожээ. 


Санхүүгийн ил тод байдлын зарчмыг зөрчсөн “Лион” багийг 10 хоногийн өмнө Францын аварга шалгаруулах тэмцээний II дивизион руу шилжүүлсэн байна.  

Холбоотой мэдээ