СЭЛЭНГЭ: Сурагчдад мөнгөн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-04 17:42:52

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын "Залуучууд хөтөлбөр"-ийн хүрээнд 8 сурагчид мөнгөн дэмжлэг үзүүллээ.

 

Уг хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.

 

Хөтөлбөрийн хүрээнд тус хөтөлбөрийн заалтыг хангасан төгсөх ангийн сурагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтад 700-гаас дээш оноо авсан Сүхбаатар сумын 8 сурагчид тус бүр 1.5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.  

 

Дэмжлэгийг Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн гардуулан өглөө.

 

 

Холбоотой мэдээ