ЗАВХАН: Гэгээнтнүүд шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-04 17:24:09

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймагт Наро Банчэн гэгээнтэн морилон саатаж иргэдэд сэтгэлийг амирлуулагч дээдийн номын айлдвар хүртээлээ.


Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр 9 дүгээр дүрийн Жалханз хутагт Данзанчойживанчүг, 7 дугаар дүрийн Наро Банчэн хутагтуудтай уулзаж шашны аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцлаа.  


Хутагтууд Завхан нутаг зуншлага сайтай байгаад баяртай байгаагаа хэлж, хутагтуудын өлгий нутагтаа шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ. Энэ сарын 1-ний өдөр Наро Банчэн гэгээнтэн нутгийн иргэдийн хүсэлтээр Очирваань хайрхныг тахиж, 3-ны өдөр зон олны сэтгэлийг амирлуулагч дээдийн номын айлдвар хүртээлээ.

Мөн шинийн 8-ны билэгт сайн өдөр Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Мөнхөд гэрэлтэх диваажин” жүжгийн уран бүтээлчид Дилав Хутагт Данзанламидын урилгаар Дээрхийн гэгээнтэн Далай багшийн 90 насны ойд Монгол улсаа төлөөлөн оролцохоор Дарамсала хотыг зорилоо гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


9 дүгээр дүрийн Жалханз хутагт Данзанчойживанчүг, 7 дугаар дүрийн Наро Банчэн

хутагтуудын хамт  Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр


Энэ сарын 1-ний өдөр Наро Банчэн гэгээнтэн нутгийн иргэдийн хүсэлтээр Очирваань хайрхныг тахив

Холбоотой мэдээ