Олон улсын химийн 57 дугаар олимпиадад оролцох баг Арабын Нэгдсэн Эмират Улсыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-04 12:23:45

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын баг Олон улсын химийн 57 дугаар олимпиадад оролцохоор Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотыг зорилоо.

 

Тус улсад энэ сарын 5-14-нд болох олимпиадад  90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдөнө. Манай улсаас Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч А.Амартүвшин, Б.Номин-Ундрах, Шинэ Монгол сургуулийн 12-р ангийн сурагч Б.Мэндбаяр, Бага Тэнгэр сургуулийн 11-р ангийн сурагч М.Одгэрэл нар оролцоно. Харин дасгалжуулагчийн багт МУИС-ийн багш Б.Сүхбаатар, Б.Туяагэрэл, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш Д.Баттөгс, ХААИС-ийн багш Г.Отгондэмбэрэл, АХШУТИС-ийн Д.Бамбар нар багтжээ.

 

 

Холбоотой мэдээ