"Евро 2028" тэмцээний аварга Уэмблид тодорно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /RIA Novosti/. 2028 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэхэд болно гэж Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ цахим хуудаст мэдээлжээ.
Тус тэмцээний тоглолтын хуваарийг УЕФА баталжээ. Хуваарийн дагуу 51 тоглолтыг Англи, Ирландын 8 хотын 9 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Тоглолтууд дараах цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болно:
- “Миллениум” (Кардифф, Уэльс)
- “Дублин Арена” (Дублин, Ирланд)
- “Хэмпден Парк” (Глазго, Шотланд)
- “Сент-Жеймс Парк” (Ньюкасл-апон-Тайн, Англи)
- “Этихад” (Манчестер, Англи)
- “Эвертон” (Ливерпуль, Англи)
- “Вилла Парк” (Бирмингем, Англи)
- “Тоттенхэм Хотспур” (Лондон, Англи)
- “Уэмбли” (Лондон, Англи)
Тэмцээний эхний тоглолт Кардифф хотод болно. А хэсгийн тоглолтууд 2028 оны зургаадугаар сарын 9-ний баасан гарагт эхэлнэ. Есөн цэнгэлдэхийн наймд нь буюу “Уэмбли”-гээс бусад цэнгэлдэхэд 1/8 шигшээ тоглолтууд явагдах бол 1/4 шигшээ шатны тоглолтууд Кардифф, Дублин, Глазго хотууд болон “Уэмбли”-д болно. Хагас шигшээ тоглолтууд “Уэмбли” цэнгэлдэхэд долоодугаар сарын 4, 5-нд явагдах бол шувтаргын тоглолт долоодугаар сарын 9-нд болно.
Улаанбаатар