УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын албан үүргийг гүйцэтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Төрийн байгуулалтын
байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир
танилцууллаа. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн
С.Эрдэнэболд үг хэлж, Үндсэн хуулийн үнэт зүйлийг сорьсон өдрүүд өнгөрч буйг
сануулан, УИХ-ын дэд даргаар сонгогдож, улмаар хууль тогтоох байгууллагыг
тодорхой хугацаанд тэргүүлэхээр болж буй Ж.Бат-Эрдэнэ гишүүнд хандан
парламентын нэр хүнд, хууль тогтоогчдын ёс зүйг өндөржүүлж, ард иргэдийн итгэл,
засгийн эрх барих эрхийг хангаж, парламентат ёсны дархлааг хамгаалахыг захив.
“Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай” тогтоолын төслийг баталъя гэсэн Төрийн байгуулаллтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 79.0 хувь нь дэмжлээ. Ингэснээр УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэлх хугацаанд УИХ-ын даргын албан үүргийг гүйцэтгэж байхыг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд даалгав.
Улаанбаатар