ДОРНОД: Мах, гурил, хүнсний ногооны хангамж сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-07-04 00:05:54

Чойбалсан, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд мах, гурил, төмс, бусад төрлийн хүнсний ногооны хангамж сайжирчээ. Тодруулбал, төмсний хангамж хоёр жилийн өмнө 41.2 хувь байсан бол 48.2 хувь бол нэмэгдсэн байна. Мөнх бусад төрлийн хүнсний ногооны хангамж 25.7 хувиас 26 хувьд хүрсэн бол махны хангамж хоёр жил дарааллан 100 хувь, харин гурилын хангамж сүүлийн нэг жилийн хугацаанд 12 хувь буурсан үзүүлэлт гарсан гэж ХХААГ-аас мэдээлэв. Дээрх үзүүлэлтүүдийг нийт дүнгээр авч үзвэл хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний хангамж өмнөх оноос 4.2 хувиар нэмэгдсэн байна.


Өнөөдрийн байдлаар аймгийн улаан буудайн нийт хэрэгцээний 80 хувийг дотоодын тариалалтаар, үлдсэн 20 хувийг импортоор хангаж байгаа юм.

Холбоотой мэдээ