СЭЛЭНГЭ: Байгаль, экосистемийг хамгаалахад дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-04 08:52:36

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас ой, хээрийн түймэртэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг "Дэлхийн зөн Монгол" ОУБ-д тавьжээ.

 

Тус байгууллагаас хүсэлтийг хүлээн авч, 96 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох ил гал унтраах ус шүрчигч 90 ширхэг, гал унтраах үлээгч 21 ширхэг, өндөр даралтат насос 2 ширхгийг Сэлэнгэ аймгийн Онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.

 

Энэхүү үйл ажиллагаа нь ой, хээрийн түймрийг цаг алдалгүй унтраах, байгаль, экосистемийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр болох юм.  

 

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2025 онд нийт 43 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 8050 га талбай өртөж шатсан нь экосистемд ихээхэн хохирол учраад байгаа юм. 

 

Холбоотой мэдээ