СЭЛЭНГЭ: Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн мэдлэг олголоо
ӨВ СОЁЛ
Сүхбаатар,
2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Соёлын биет өвийг
хамгаалах, түүнтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг
нэмэгдүүлж байна.
Сургалтаар Соёлын өвийн эсрэг гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн мэдлэгийг олгохоос гадна салбар хоорондын
уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл өглөө.
Сургалтад Сэлэнгэ аймгийн цагдаагийн
алба хаагчид, сумдын мөрдөн байцаагчид, Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал
жуулчлал, залуучуудын газар, Аймгийн нэгдсэн музей, сумдын соёлын өвийн
мэргэжилтнүүд танхимаар болон цахимаар хамрагдлаа.
Сургалтыг Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Эрүүгийн
цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Соёлын
өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал
жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгуулж байна.
Танхимаар орсон оролцогчид Түүх,
соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалын төрөл, ангилал, бүртгэл, тоон үзүүлэлт,
Соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчин, бодит хэрэг, жишээнүүдийн танилцуулга, Соёлын
өвтэй холбоотой гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явуулах талаар
практик зөвлөмж.
Мөн аймгийн хэмжээнд бүртгэлтэй
дурсгалт өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, Салбар
хоорондын хэлэлцүүлэг, туршлага солилцоо сэвдүүдээр онол, дадлага хосолсон
хэлбэрээр мэдлэг авч байна.
Оролцогчид хээрийн сургалтын хүрээнд
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалт
газруудад очиж газар дээр нь судалгаа хийж, баримтжуулах, хамгаалалтын
аргачлалтай танилцсан нь сургалтын практик ач холбогдлыг нэмэгдүүлсэн байна.