ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэхээр болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-23 09:47:13

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой өчигдөр уулзжээ.


Энэхүү уулзалтаар шатахууны үүсээд байгаа зохиомол хомсдолыг арилгахад ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүссэн байна. Элчин сайд А.Н.Евсиков сүүлийн үед сошиал орчинд ОХУ-аас шатахуун нийлүүлэлтийн хэмжээг бууруулсан мэтээр буруу ташаа ойлголт өгч байгааг дурдаад, Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлттэй холбоотой ямарваа нэгэн асуудал байхгүй, шатахууны нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг хэлэв.


Уулзалтын үр дүнд ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэхээр болсныг АҮЭБЯ-наас мэдээллээ.





Холбоотой мэдээ