СЭЛЭНГЭ: U-15 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Спортын сургуулийн сурагчид оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тайланд
Улсын Накхан
Патом хотод энэ сарын 12-19-ний өдрүүдэд волейболын U-15 насны
эрэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Энэхүү U-15 насны Монгол Улсын шигшээ багт
Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын Спортын сургуулийн сурагч Н.Түвшинбаяр, Б.Эрболд, О.Өсөх-Ирээдүй нар нь сонгогдож улс, аймаг,
сургууль, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлан Азийн
тавцанд тоглох эрхтэй болсон байна.
Монголын
U-15 насны шигшээ багийн дасгалжуулагчаар О.Наранбаатар ажиллана.
Эдгээр тамирчдадаа Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж дэмжлэг үзүүлж амжилт хүслээ.