ДОРНОД: Тариалалт 96.4 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд төлөвлөгөөт тариалалт 96.4 хувьтай үргэлжилж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.
Энэ онд нийт 32.1 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 31,627 га-д тариалалт хийжээ. Тодруулбал, 19.6 мянган га-д үр тариа, 7.5 мянган га-д малын тэжээл, 5.2 мянган га-д тосны ургамал, 171.2 га-д төмс, 206 га-д хүнсний ногоо, 116 га-д жимс, жимсгэнэ тариалж байгаа юм.
Тариалалтад 51 трактор, 6 анжис, 55 үрлэгч, 49 бул борной, сэндчилүүр, сийрүүлүүр зэрэг техник хэрэгслүүдээ бүрэн хүчин чадлаар ажиллуулж байна гэв.
Ташрамд, “Шүр” зах дээр үхэр,
хонь, ямаа, адууны мар 13-22 мянган төгрөг, шингэн сүү 2499 төгрөг, харин А-92
бензин 2727 төгрөг, А-35 бензин 3630 төгрөг, дизель түлж 2986 төгрөгийн үнэтэй
байна.