ДОРНОД: Буриад түмний “Тоонотын баяр” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-07-04 23:31:39

Чойбалсан, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Буриад түмний өв соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлж, сурталчилдаг “Тоонотын баяр” энэ сарын 1, 2-ны өдрүүдэд Баяндун сумын Түргэн багт боллоо. Арав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй баярыг энэ зун Цагаан нуурын хөвөөнд тэмдэглэн өнгөрүүлж, үндэсний тоглоом наадгай, гар урлал, уламжлалт дуу бүжиг, хуучны ардын дууг сэргээн хүргэжээ.  

Мөн даага болон соёолон насны морьдын уралдаан, буриад харваа, нумт харваа, буриад сумдын дунд "Адуучин тэмцээн"-ийг зохион байгуулсан юм.


Буриад өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, нутгийн брэнд бүтээгдэхүүн, аялал жуулчлал, байгалийн онцлогийг сурталчлах зорилготой “Тоонотын баяр” нь жил бүр болж, урлаг соёл, үндэсний уламжлал, аялал жуулчлал сонирхогчдод нээлттэй болдгоороо онцлог гэж хэлж болно. 


Холбоотой мэдээ