“SoftBank” компани “Intel”-д 2 тэрбумын хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-08-19 12:25:01

НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 19 /CNN/. Японы SoftBank” компаниас Америкийн чип үйлдвэрлэгч Intel” компанид 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон талаар хоёр компани даваа гарагт мэдэгджээ. 


SoftBank нь Intel-ийн нэгж хувьцаанд 23 ам.доллар төлнө гэж компаниудын мэдэгдэлд дурдсан байна. Intel-ийн хувьцааны ханш дээрх мэдэгдлийг гарсны дараа 6 хувиар өсжээ.


Цагаан ордон Intel-ийн хувьцааг авах талаар хэлэлцэж байна гэсэн мэдээлэл гарснаас хэдхэн хоногийн дараа энэ мэдээ цацагдаж байна. Даваа гарагт гарсан мэдээлэлд, засгийн газар чип үйлдвэрлэгчийн 10 хувийн хувьцааг /ойролцоогоор 10.5 тэрбум ам.доллартай тэнцэх/ авах магадлалтай гэсэн байна.


Нэгэн цагт хүчирхэг байсан Intel” компани технологийн дэвшилд дасан зохицож чадаагүйн улмаас өрсөлдөгчдөөсөө хол хоцроод байгаа юм.


Ерөнхийлөгч Дональд Трамп болон Intel компанийн гүйцэтгэх захирал Лип-Бу Тан нар өнгөрсөн долоо хоногт уулзсан бөгөөд Лип-Бу Тан Хятадтай холбоотой гэх мэдээлэл гарсны дараа энэхүү уулзалт болжээ. Д.Трамп уг уулзалтыг маш сонирхолтой” болсон хэмээн тодорхойлоод, Лип-Бу Таны амжилтыг гайхалтай түүх хэмээн сайшаасан байна.


Лип-Бу Тан энэ оны гуравдугаар сард Intel компанийг удирдаж эхэлснээсээ хойш тус компанийг өөрчлөхийг оролдсоор байгаа юм. Түүний төлөвлөгөөнд Intel-ийн ажилтнуудын 15 хувийг цомхотгох шийдвэр багтсан бөгөөд өнгөрсөн сард компани энэ ажлыг ерөнхийдөө дуусгасан гэж мэдэгдсэн байна.



Холбоотой мэдээ