Амазоны агуулахуудад 1 сая гаруй робот ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-03 14:52:00

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 3 /KAZINFORM/. Амазон компанийн агуулахуудад 1 сая гаруй робот ажиллаж байгаа нь удахгүй ажилтнуудын тооноос /1,56 сая/ давж магадгүй байна. Энэ тухай санхүүгийн мэдээллийн Investopedia цахим хуудсанд бичжээ.  


Тус компанийн дэлхий даяарх хүргэлтийн сүлжээний ажлын 75 орчим хувийг робот техникийн тусламжтайгаар гүйцэтгэж байгаа бөгөөд Амазоны нэг салбар дахь ажилтнуудын тоо 670 орчим байгаа нь сүүлийн 16 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт юм. Тус компанийн ерөнхий захирал Энди Жасси хэлэхдээ, хиймэл оюун ухааны хөгжлөөс үүдэн ирэх хэдэн жилийн хугацаанд компанийн ажилтнуудыг цомхотгоно гэжээ. Тухайлбал, Amazon Robotics компани 2012 оноос хойш 9 төрлийн роботыг нэвтрүүлээд байгаа бөгөөд тэдгээр нь барааг ангилах, өргөх, зөөх зориулалттай юм. Роботжуулсан Amazon Sequoia систем нь хиймэл оюун, робот техник болон барааг тодорхойлж хадгалах, агуулахын орон зайг чөлөөлөх, ажилтнуудын ажлын байранд барааг зөөж авчрахад зориулсан компьютерын хараа зүйн системээр тоноглогдсон байна.


Hercules систем нь бараатай чингэлгүүдийг зөөвөрлөдөг бөгөөд хэрхэн хаашаа хөдлөх шийдвэрийг өөрөө гаргахын зэрэгцээ төвлөрсөн программ хангамжаас чиглэл авдаг байна. Урд талдаа 3D камертай тул замд нь байгаа хүмүүс, роботууд ба бусад зүйлсийг ялган таньж, аюулгүй шийдвэрүүдийг гаргана.


“Titan” систем нь “Hercules”-тэй харьцуулахад хоёр дахин хүнд, овор ихтэй ачааг өргөх  /гэр ахуйн жижиг бараа гэх мэт/ зориулалттай. 


Холбоотой мэдээ