ДОРНОГОВЬ: Хэт халуун өдрүүд үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-07-03 15:42:30

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд ойрын өдрүүдэд аймгийн ихэнх нутгаар бороо орохгүй халуун байх нь.


Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр бөгөөд зарим үед түр зуур ширүүснэ. Агаарын температур нийт нутгаар халж шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр 18-23  хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө нийт нутгаар 31-36 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ