АРХАНГАЙ: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 6.2 тэрбум төгрөгөөр өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-04 12:22:43

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 5 сард 11.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.2 тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай олборлох аж үйлдвэрийн үйлдвэрлэл голлон нөлөөлсөн байна.


Нийт үйлдвэрлэлтийн 40.2 хувийг уул уурхай олборлолт, 19.4 хувийг хүнс ундааны, 0.6 хувийг хэвлэлийн, 25.8 хувийг дулааны эрчим хүчний, 6.4 хувийг усан хангамж, хог хаягдал, 0.2 хувийг модон эдлэлийн, 7.4 хувийг бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл эзэлж байна.

 

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт талх, хэвийн боов, хэрчсэн гурил, буудайн 1-р гурил, банш, бууз, дайвар бүтээгдэхүүн, ааруул, сүүний уураг, хүснэгт, дулааны эрчим хүч, модон авдар зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 8.2 хувиас 7.4 дахин өсөж, харин  нарийн боов, бялуу, савласан цэвэр ус, борц, түгээсэн цэвэр ус, зүсмэл материал, зайлуулсан бохир ус, хувцасны үйлдвэрлэл, хуванцар хүрээтэй хаалга цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 1.9-80.8 хувиар буурсан байна.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2025 оны эхний 5 сард 13.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.6 тэрбум төгрөгөөр өссөн. Үүнд уул уурхай олборлох аж үйлдвэрийн үйлдвэрлэл мөн голлон нөлөөлжээ.

Холбоотой мэдээ