СЭЛЭНГЭ: Нийт сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө, маргааш өдөр Сэлэнгэ
аймгийн нийт сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.
Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00
цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг.
Түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд
6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +13+18
градус, өдөртөө +24+29 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Түр
зуурын, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11
метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +14+16 градус,
өдөртөө +24+26 градус дулаан байна.
7 дугаар сарын 4-8-ныг хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 4,8-нд ихэнх сумын нутгаар дуу
цахилгаантай бороо, аадар бороо орно.
Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи
ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур шөнөдөө +11+16 градус, өдөртөө +25+30 градус дулаан байна.