ХОВД: Буянт голын хоёр гүүрний дундах хоолойг засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-06 12:43:59

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд Буянт гол бий. 


Дулааны улиралд Ховд аймгийн төвд амьдардаг 1000 орчим өрх Буянт гол дагуу зусланд гардаг. Мөн иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амарч, зугаалах явдал нэлээд бий. 


Үүнтэй холбогдуулан гол дагуух зам, гүүрээр зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна.


Буянт голын дундах хатуу хучилттай авто зам 1974 онд ашиглалтад орсон. Үүнээс 51 жилийн дараа тус зам дагуу хоёр гүүрний дунд байрлах хоолойд иж бүрэн засвар хийж байна. 


Учир нь хоёр гүүрний дунд байрлах төмөр бетон хоолойд эвдрэл үүсэж, авто замын хөдөлгөөнд саад учруулаад байгаа юм. Энэ асуудлыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэж, тус хоолойг засварлахад шаардлагатай төсвийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн тухай ЗДТГ-аас мэдээллээ.


Засварын ажил энэ сарын 2-нд эхэлсэн ба одоогоор 20 гаруй хувьтай үргэлжилж байна.


Уг ажлыг “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Ховд аймаг дахь салбарын инженер, техникийн ажилтнууд гүйцэтгэж буй.


Цаашид стандартын дагуу хоолой угсрах, толгой далавч цутгах гэх мэт олон ажил өрнөнө. Уг ажлыг энэ сарын 9-ний өдөр гэхэд дуусган, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ