Зарим хэсэгт зам түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-06 13:56:37

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг энэ сарын 6-13-нд түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито тэргүүтэй зочид төлөөлөгчдийн өндөр дээд хэмжээний айлчлал энэ сарын 6-13-нд манай улсад хийх болсонтой холбоотой эдгээр чиглэлийн хүрээнд зохицуулалт хийж байгаа аж.


Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцож, хүлээцтэй хандахыг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ