СЭЛЭНГЭ: Нэг түймрийг цурамд оруулж, нөгөөг нь унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-05 14:47:08

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг цурамд оруулж, мөн аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

 

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагын 130 алба хаагч, 7 автомашин, Зэвсэгт хүчний 1 нисдэг тэрэгтэйгээр оролцож байна. 

   

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 66 сум, нийслэлийн 3 дүүрэгт 154 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.

 

​Дээрх бүртгэгдсэн түймрийн 19.1 хувийг firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn болон бусад түймрийг дулааны цэг илрүүлэх сайтаар, 3.9 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ