Архангай аймагт гэр бүлийн хэрэгцээнд 14000 гаруй иргэнд газар өмчлүүлжээ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2003 оноос хойш Архангай аймгийн хэмжээнд нийт 14814 иргэнд 1262,49 га газрыг өмчлүүлсэн байна. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй 14774 иргэнд 1244,53 га газрыг, аж ахуйн зориулалтаар үнээр нь 40 иргэнд 17,57 га, илүү газраа давуу эрхээр үнээр нь 0,11 га газрыг тус тус өмчлүүлжээ.
2531 өдөр