СЭЛЭНГЭ: Сүхбаатар суманд 4 улирлын ухаалаг хүлэмж барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-10 11:37:53

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, БНСУ-ын "Агротек" ХХК-ийн ерөнхийлөгч И Сон Чүнтэй хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, техник эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, 4 улирлын ухаалаг хүлэмж барих 30,000 ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

 

Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Сэлэнгэ аймагт:

• Ухаалаг хүлэмжийн цогцолбор байгуулах урьдчилсан судалгаа үнэлгээ хийх,

• Ухаалаг хүлэмжийн ногоо, жимс үржүүлгийн цогцолбор байгуулах,

• Ухаалаг хүлэмжийн инженер, техникчийг шат дараатайгаар бэлтгэх зэрэг ажлыг хийх юм.

 

Тус аймгийн төвд шинээр 70МВт дулааны цахилгаан станц барьж байгаатай холбогдуулан цахилгаан, эрчим хүчний асуудал шийдэгдсэнээр хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараатай хийх боломж бүрдэж эхлээд байна.

Холбоотой мэдээ