ТӨВ: "Цахим албан хэрэг хөтлөлтийн соёлыг дээшлүүлье" сарын аянд 57 байгууллага нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-10 11:30:54

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Цахим албан хэрэг хөтлөлтийн соёлыг дээшлүүлье” сарын аяныг 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл өрнүүлж, аянд 57 байгууллага нэгдэж дүнгээ гаргажээ.


Аяны тэргүүн байрт аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дэд байрт аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, гутгаар байрт аймгийн Цагдаагийн газар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.


Мөн сарын аянд 27 сум нэгдсэнээс тэргүүн байрт Баянчандмань сумын ЗДТГ, дэд байрт Лүн сумын ЗДТГ, гутгаар байрт Бүрэн сумын ЗДТГ-ын хамт олон шалгарсан байна.


Шагналт байрт шалгарсан албан байгууллагууд эх хэлээрээ алдаагүй зөв бичиж, албан хэрэгцээндээ монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийг ашиглаж, хос бичгийг өдөр тутамдаа хэрэглэж, стандартын дагуу оновчтой баримт бичгийн бүрдүүлж байв. 


Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ой, “Архивчдын өдөр”-ийг тохиолдуулан тус аяныг зарласан юм. Энэхүү аян нь архиав, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, байгууллагын цахим албан хэрэг хөтлөлийг сайжруулах зорилгоор зохион байгуулсан юм.



Холбоотой мэдээ