ТӨВ: Суурин газрын ногоон байгууламжийг 44.6 га талбайгаар нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-09 12:39:47

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Ногоон сэргэлт-Ногоон Төв" аймаг сарын аяныг өрнүүллээ. Аяны хүрээнд Төв аймгийн 27 суманд намрын мод тарих өдрүүдээр 1.4 сая мод, бут, сөөг тарьжээ.  


Тухайлбал, Намрын мод тарилтаар 164 аж ахуйн нэгж байгууллага, 1913 иргэд мод, бут, сөөг тарьсан байна. Ингэснээр төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ 44.6 га талбайгаар нэмэгджээ.


Үүнээс доройтсон ойг нөхөн сэргээх чиглэлээр 1.2 сая мод, цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлээр 92 мянга, хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр 86 мянга, агро ойн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 37 мянган мод, бут, сөөг тариад байна.  

Холбоотой мэдээ