ТӨВ: Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж 1.2 сая толгой малыг вакцинжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 1.2 сая толгой мал вакцинжуулжээ. Ингэснээр хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах нөхцөл бүрдэж байгаа юм.
Мөн гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор давхардсан тоогоор 4 сая толгой малыг дархлаажуулж 17175 малчин, мал бүхий өрхөд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байна.
Төв аймгийн хэмжээнд 4.9 сая толгой өвөлжиж байна.
Улаанбаатар