Ховд аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг тодорхойллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийг 2026-2030 онд буюу таван жилийн хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлж танилцууллаа.
Таван жилийн үндсэн чиглэл нь
- Хүний хөгжил
- Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл
- Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил
- Байгаль орчин, ногоон эдийн засаг
- Засаглал, дижитал шилжилт
- Бүсийн хөгжил
- Аймгийн өрсөлдөх чадвар
- Шинжлэх ухаан, технологи гэсэн найман хэсгээс бүрдэнэ.
Энэ хүрээнд үндэсний 10, салбарын 31, төсвийн ерөнхийлөн захирагчийн 70 хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг нь 150 үзүүлэлтийн дагуу тооцох юм.
Ингэснээр зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жил бүр ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллыг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ гэж орон нутгийн удирдах ажилтнууд үзэж байна.
Ховд аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” гэх уриалга дэвшүүлжээ.
Энэ тухай 12 дугаар сарын 3-нд болсон Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаанаар ЗДТГ-аас танилцуулж, төлөөлөгчдийн саналыг тусган баталлаа.

Улаанбаатар