ХОВД: Гол, нуурын мөс аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-01 13:06:34

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ихэнх гол, нуурын мөсний даац хүн, мал, авто машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн нутаг дахь Дунд цэнхэр, Долоон нуур, Бодонч, Үенч, Булган гол болон Хар-Ус нуурын мөсний зузаан 17-30 см байна. 

Харин Буянт, Чоно-Харайх гол мөсөн зах, өтгөн зайртай, мөсөн бүрхүүл бүрэн тогтоогүй байгаа юм.

Ийнхүү зарим гол, нуурын мөсний даац хүн, мал, авто машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд, тээвэрчдийг гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчихгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.   

 

Холбоотой мэдээ