ХОВД: Үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Шинэ
Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах төслийн дэд бүтцийн ажил 80 орчим хувьтай
өрнөж байна.
Тус
бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвийн 35.9 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтаар гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд 2022-2024
онд 17.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил өрнөсөн бол 2025 онд 18.2
тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ.
Одоогоор дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд
таван багц ажил өрнөж байна.
Таван
км авто зам, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг болон мэдээлэл холбоо, шугам сүлжээний ажлыг
энэ онд улсын комисс хүлээн авлаа.
Цахилгаан
шугам сүлжээ, дэд станцын ажил дуусаж,
улсын комисст хүлээлгэн өгөх шатанд явж байна.
Харин саарал ус зайлуулах, цэвэр усны хангамжийн
шугам сүлжээний ажил 75
хувь, уурын дулааны станц,
шугам сүлжээний ажил 85
хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.
Үйлдвэрлэл
технологийн паркийн 170 га газрын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн
дуусгаснаар аж ахуй нэгжүүд үйлдвэрээ барьж байгуулах боломж бүрдэх юм.
Мөн ирэх онд одоо байгаа 170 га
газрыг өргөжүүлж, хүнд үйлдвэрлэлийн бүсийн зориулалтаар 350 га болгохоор
төлөвлөжээ.
Улаанбаатар