СЭЛЭНГЭ: Аймгийн 11 иргэн БНСУ-ын Тун Ён хотын гүзээлзгэнийн хүлэмжид туршлага судална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн 11 иргэн БНСУ-ын Тун Ён хотын гүзээлзгэнийн хүлэмжид ажиллаж туршлага судална.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ оны 9 дүгээр сард БНСУ-ын Тун Ён хотын төлөөлөгч
Пак Хун Дэйг албан өрөөндөө хүлээн
авч уулзсан. Энэхүү уулзалтаар Сэлэнгэ
аймаг, Тун Ён хотын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, тус хотод улирлын ажиллах
хүч нийлүүлэх талаар хэлэлцэн тохиролцсон юм.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Сэлэнгэ аймгийн 11 иргэн амт чанартай гүзээлзгэнэ тариалдгаараа олон улсад алдартай БНСУ-ын Тун Ён хотын гүзээлзгэнийн хүлэмжид ажиллаж, туршлага судлахаар энэ сарын 12-нд Солонгос улсыг зорино.
Аймгийн
Засаг дарга Н.Лхагвадорж дээрх иргэддээ хандаж, “Гэрээний үүргээ биелүүлж, хариуцлагатай, сайн
ажиллаад, туршлага судлаад ирээрэй. Хоёр талын хамтын ажиллагаанд
эергээр нөлөөлж, дараагийн туршлага судлах иргэдийн гүүр болоорой” хэмээн захилаа.
Улаанбаатар