Засгийн газрын хуралдаанаар визийн шаардлагаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдаанаар “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн
газрын тогтоолын төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад
хийсэн айлчлалын дүнгийн тухай, Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс,
Бүгд Найрамдах Серби Улс, Саудын Арабын хаант улс, Бахрейны Хаант улс, Бүгд
Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг батлах тухай,
“2026 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг, цэргийн алба хаагчийг
оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай”
Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Мөн Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд
байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, гаргасан шийдвэр, гэрээний нөхцөл нь
холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийсэн тайлан, НҮБ-ын
Энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний бүрэлдэхүүнийг бууруулах шийдвэр,
Ажилгүйдлийн даатгалын сангийн 2025 оны орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл,
“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг
хэрэгжүүлэх концессын гэрээний хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсад
бүртгэгдэж байгаа хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолын
нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсоно.
Улаанбаатар