"ALTAI CUP" хөлбөмбөгийн тэмцээнд 164 тамирчин оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-01 21:40:57
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хүүхэд багачуудын хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих зорилгоор Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын нэгний өдөр болсон Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн нэрэмжит "ALTAI CUP" хөлбөмбөгийн тэмцээнд 13 багийн 164 тамирчин оролцлоо.
Тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, тус аймгийн хөлбөмбөгийн холбоо хамтран амжилттай зохион байгуулсан юм. U-12 насны ангилалд 1-р байр нэгдүгээр сургууль, 2-р байр гуравдугаар сургууль, 3-р байр "Хантайшир-Эрдэм" цогцолбор сургууль, U-16 насны ангилалд 1-р байр нэгдүгээр сургууль, 2-р байр Алтайн хөх чоно баг /гуравдугаар сургууль/, 3-р байр Хантайшир-эрдэм цогцолбор сургууль тус тус шагналт байранд шалгарлаа.
"Хэн сайн бөмбөг эзэмших вэ" тэмцээнд А.Бат-Эрдэнэ, А.Билгүүн нар жонглёрын тэмцээнд Д.Далайцэрэн нар тэргүүлсэн байна.
Тэмцээний шагналыг аймгийн Засаг даргын Орлогч дарга Ж.Ганбат, Боловсрол, соёл урлагийн ахлах мэргэжилтэн Д.Энхцэцэг нар гардууллаа. Мөн үеэр Хөлбөмбөгийн 2-р зэргийн болзол биелүүлсэн U-16 насны шигшээ багийн хаалгач Э.Буянтогтох, хамгаалагч Д.Энхбаясгалан нарт зэргийн үнэмлэхийг гардуулсан байна.
 Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ