Голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 2-77 см-аар ахиу байна
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутгаар урсах Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойт, Урд Тамир, Орхон-Өлзийт голын мөсний зузаан 2 дугаар сарын эхний арав хоногоос 1-10 см-аар нэмэгдэж, 80-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 2-77 см-аар ахиу гэж гарчээ.
2686 өдөр