Орхон аймаг энэ онд 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Энэ жил Орхон аймагт улсын болон орон нутгийн төсвийн 17 тэрбум төгрөгөөр 39 нэр төрлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүнийг “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаа”-ны үеэр аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэллээ.
Энэ онд тус аймагт улсын төсвийн хөрөнгөөр, “Хүүхэд хамгааллын төв”, гэр хорооллын усан хангамжийг сайжруулах дэд бүтэц байгуулах, Рашаант багт 250 хүүхдийн сургууль, “Эрдэнэт” цогцолбор сургуулийг өргөтгөж 928 хүүхдийн багтаамжтай болгох аж. Мөн Яргуйт, Булаг багт тус бүрт 150 хүүхдийн цэцэрлэг, Даваат багт 250 хүний суудалтай Соёлын төв, Баянбулаг багт спорт заал, 2.1 км авто замыг өргөтгөх ажил хийнэ.
Харин орон нутгийн төсвийн дөрвөн тэрбум 220 сая төгрөгөөр цахилгаан хангамжийг сайжруулах дэд бүтцийг нэмэгдүүлэх, долоон байршилд амралт, чөлөөт цагийн талбай байгуулна. Мөн Цагаанчулуут багт цэцэрлэгт хүрээлэн, Польш улсын хөнгөлөлттэй зээлээр хог ангилах, боловсруулах үйлдвэр байгуулах аж.
Дээрх ажлыг гүйцэтгэгч компаниудын 90 хувь нь орон нутгийн аж ахуйн нэгж байх бөгөөд ажиллах хүчний дийлэнх нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийг хамруулах гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ