Томоохон уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй томоохон уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийх ажлын хэсгийг аймгийн ИТХ-аар байгууллаа.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 06 дугаар хуралдаанаар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй томоохон уул уурхайн компаниудад хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Энэ сарын 1-ний өдрийн хуралдааны 34 дүгээр тогтоолоор байгуулагдсан уг ажлын хэсэг Ерөө, Хүдэр сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Болд төмөр-Ерөө гол” ХХК, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, аймаг, сум орон нутагтай хамтран ажиллаж буй байдлыг шалган танилцаж дүгнэлт гаргах ажээ.

Ч.Отгонцэцэг