СЭЛЭНГЭ: Өнөө шөнө -36 хэм хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-01 16:32:23

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -31-36 градус, өдөртөө -19-24 градус хүйтэн байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -31-33 градус, өдөртөө -20-22 градус хүйтэн байна.

 

12 дугаар сарын 3-7-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 3, 5, 6-нд зарим сумын нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

 

Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө -33-38 градус, өдөртөө -22-27 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -27-32 градус, өдөртөө -17-22 градус хүйтэн, 3-наас ихэнх сумын нутгаар хүйтний эрч суларч -21-26 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна.

 

Холбоотой мэдээ