Говь-Алтай аймаг аялал жуулчлалын апликейшнтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгал орчин, аялал жуулчлалын газраас жуулчдад зориулан аялал жуулчлалын нэгдсэн мэдээлэл бүхий гар утасны аппликейшнтэй болжээ.
Тус аппликейшн нь аймгийн ерөнхий танилцуулга, байгалийн үзэсгэлэнт газрууд, аяллын маршрут, аялал жуулчлалын есөн гайхамшиг, түүх соёлын дурсгалт зүйлс, боломжит аялал, эвент арга хэмжээ, үйлчилгээний байгууллагууд гэсэн найман бүлгээс бүрдсэн байна.
Аппликейшныг play store, app store цэсэнд "ГОВЬ-АЛТАЙ" гэж байршуулсан учир гар утсандаа татан авч тус аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээллийг авах боломжтой юм.
Э.Нарангэрэл