Хилийн ангиудын эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулж байна
Дорнод /МОНЦАМЭ/ Зүүн гурван аймгийн хилийн ангиудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ариун цэврийн зааварлагч нарыг чадавхижуулах сургалт Дорнод аймагт болж байна. Хил хамгаалах ерөнхий газар АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд хилийн цэргийн анги нэгтгэлүүдэд бүсчилсэн сургалт зохион байгуулж байгаа. Тус сургалт Улаанбаатар, Өмнөговьд болж, энэ удаад Зүүн бүсийн сургалтаа Дорнод аймгийн Хилийн 0132 дугаар ангийг түшиглэн зохион байгуулж байна.
2683 өдөр