Зүүнбаян-Улаан сумын нутаг “Хүнгүйн мухар”-т хүүхдийн зуслан байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр хуралдаж, найман 8 асуудал хэлэлцсэний нэг нь “Хүүхдийн зуслан байгуулах тухай” байв.
Өвөрхангай аймагт хүүхдийн зуслан ганц байдаг нь Хужирт сумын “Бор бургасны ам” хэмээх газарт байрлах “Цагаан залаа” бөгөөд 1964 онд байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх 50 гаруй жилийн хугацаанд 60 гаруй мянган хүүхэд багачуудыг хүлээн авч, амраажээ. Гэвч байршлын хувьд аймгаас хол, дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, хүүхдүүдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлдэггүй, төлбөр өндөр, хоолны чанар муу, бүлгийн багш нар нь дадлагын оюутан байдаг зэрэг олон шалтгаанаас төрийн өмчит зуслан нэмж барих шийдвэрийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар / ГБХЗХГ/-аас гаргаад байна6
Тодруулбал, зуслан байгуулах хөрөнгө төсвийг улс, орон нутгийн төсвөөс гаргах санал тавьсан бөгөөд “Төрийн өмчийн шинэ зуслантай болсноор өөрийн төдийгүй зэргэлдээх аймгуудын хүүхдүүд зуны амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болно” хэмээн ГБХЗХГ-ын дарга Ж.Энх-Амар хэлж байлаа. Харин Тэргүүлэгчид “зуслан байгуулах талаар намар, өвөл ярьж шийдвэрлэсэн байх ёстой атал сурагчдын зуны амралт эхэлж байгаа энэ үед асуудал оруулж байгаа нь цаг хугацааны хувьд оройтсон” хэмээн шүүмжлэв. Гэсэн ч цаашид хүүхдийн зуслан байгуулах шаардлагатай болохыг хэлж, олон улсын стандартад нийцсэн зусланг төрийн хөрөнгөөр биш, хувийн хэвшлийн хөрөнгөөр байгуулах үүрэг чиглэлийг өглөө. Зусланг байгалийн үзэсгэлэн, дэд бүтэц татах боломж, аюулгүй байдлыг харгалзан Зүүнбаян-Улаан сумын нутаг “Хүнгүйн мухар”-т 1,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Б.Батчимэг