Замын цагдаагийн тасгийн “Нээлттэй хаалганы өдөр” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газрын “Замын цагдаагийн тасаг”-ийн хамт олон "Нээлттэй хаалганы өдөр"-ийг өчигдөр зохион байгууллаа.
"Нээлттэй хаалганы өдөр"-ийн үеэр тасгийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан танилцуулснаас гадна замын хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр таван төрлийн хууль, эрхзүйн зөвлөмж сэрэмжлүүлэг бүхий хэвлэмэл мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллажээ. Мөн жолооны эрх сэргээх, жолоодох эрхийн үнэмлэхээ хаяж гээгдүүлж, үрэгдүүлсэн иргэдийн материалыг хүлээн авсан байна.
Аймгийн Цагдаагийн газар нь чиг үүргийнхээ хүрээнд иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хуулиа мөрдье-21”, “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя”, “Сэрэмжлье, нэгдье” гэх мэт арга хэмжээнүүдийг орон нутагтаа өргөн цар хүрээтэй зохион байгуулаад байна.
Аймгийн Цагдаагийн газар өнгөрсөн оноос эхлэн байгуулагынхаа үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор сар бүр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулсаар ирсэн юм. Тус газар нь 2018 онд энэхүү ажлаа үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөсний дагуу дээрх арга хэмжээг зохион байгуулжээ.

Э.Нарангэрэл