ГОВЬ-АЛТАЙ: Мал, тэжээвэр амьтдын тооллогыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-09 09:48:11

Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 18 сумын 88 багт мал, тэжээвэр амьтдын тооллогыг эхлүүллээ. 


“Мал, тэжээвэр амьтдын тооллого-2025”-ыг улс орон даяар 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулах юм. 


Мал тооллогын мэдээлэл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулах, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх суурь эх үүсвэр болдог. 


Иймд малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг энэхүү тооллогод идэвхтэй хамрагдахыг Говь-Алтай аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисс, Статистикийн хэлтсээс уриаллаа.

Холбоотой мэдээ